Эрхэм зорилго
Эрхэм зорилго
Шинэлэг, үр дүнтэй, шилдэг шийдлээр тусгай хэрэгцээт хүний нийгмийн эрх тэгш оролцоо, амьдралын чанарыг сайжруулна.
Алсын хараа
Тусгай хэрэгцээт иргэдэд нийгмийн цогц үйлчилгээг эрх тэгш хүргэх шинэлэг, шилдэг байгуулллага болно.
Зорилт
Тусгай хэрэгцээт хүний талаарх Монгол улсын хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай нөхцөлд оновчтой шийдвэр, санаачлага гарган төр засгийн хэмжээнд бодлого хүргүүлж байх,
Гадаад дотоодын ижил төрлийн холбоо, ТББ-уудтай уялдаа холбоо хамтын ажиллагааг өргөжүүлж тусгай хэрэгцээт иргэдэд нийгмийн тэгш эрхийг хангуулах үйлчилгээг Монгол улсын хэмжээнд зохион байгуулах
Тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан зуслан байгуулахдаа Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй тусгай хэрэгцээт иргэдийн эмнэлэг үйлчилгээний стандартуудыг дэлхийн дэвшилтэт технологитой хослуулан гэр бүлийн амралт байдлаар зохион байгуулах
Тусгай хэрэгцээт хүний сувилал байгуулахдаа дэвшилтэт технологи, шинэлэг шийдлүүд, стандарт үйлчилгээг хангах
Боловсролын тэгш хүртээмжийг байнга зохих төвшний байгууллагуудтай хамтран шинэчлэх, чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах
Монгол улсын хэмжээнд тусгай хэрэгцээт иргэдэд хандсан үйл ажиллагааг зохион байгуулдаг нэгж бүтэцийг ажлуулах
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төрөлжсөн төрийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлийг 50% байлгаж, төрийн бодлого шийдвэртэй дуу хоолойгоо хүргэх ажлыг зохион байгуулахад дэмжиж оролцоно.