Тусламжинд нэгдэцгээе
Сайн дурынханд нэгдэцгээе.
Сайн дурын ажилтны тангараг
1. Сайн дурын, хууль ёсны тэгш эрхийн зарчимд нийцүүлэн ажиллана;
2. Нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, үзэл бодол, боловсролын хувьд ялгаварлан гадуурхахгүй;
3. Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэж, хүнлэг, энэрэнгүй байна;
4. Хувь хүн, байгууллагын нууцыг чандална;
5. Эв нэгдэл, хамтын ажиллагаанд суурилсан;
6. Аюулгүй байдлыг хангасан;
7. Ашгийн төлөө бус, арилжааны шинж чанар агуулаагүй;
8. Ил тод, нээлттэй;
9. Тусгай хэрэгцээт иргэн, хүүхдийн эрх ашгыг хүндэтгэн тусламж дэмжлэг үзүүлж ажиллана.