Хандив цуглуулах, санхүүжүүлэх журам



ХАНДИВ ЦУГЛУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

Хандив цуглуулах
Тус дэм холбооны хандив цуглуулах үйл ажиллагааг ил тод байдлаар зохион байгуулна. Энэхүү хандив нь сайн дурын үндсэн дээр явагдах бөгөөд тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйл ажиллагааг дэмжих, салбарын мэргэжилтэн бэлтгэх, тусгай хэрэгцээт хүний хөгжлийн судалгаа, сургалтын ажлыг дэмжих, тусгай хэрэгцээт хүүхдийн чадварыг хөгжүүлэх, хамгаалахын тулд орчин үеийн шинэ технологи, шийдлийг нэвтрүүлэн сэргээн засах тусламж үзүүлэх, онцгой тохиолдолд амьжиргааны түвшнөөс доогуур орлого бүхий өрхийн хүүхдэд тусламж дэмжлэг олгох үйл ажиллагаанд зориулж хандив цуглуулах болно.

Хандив цуглуулах үйл ажиллагааг байнгын  болон онцгой тохиолдолд дараах зорилгоор зохион байгуулахдаа гүйлгээний утгыг дараах кодоор шилжүүлнэ. Үүнд:

Тус дэм холбооны үйл ажиллагааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд:
а. Жил тутмын төлөвлөгөөт үйл ажиллагаа-А1
б. Зорилтот аяны хүрээнд явуулах үйл  ажиллагаа-А2
в. Онцгой тохиолдолд зохион байгуулах томоохон арга хэмжээ-А3
г. Тусгай хэрэгцээт хүүхдийн зуслан-сувилал байгуулах, үйл ажиллагааг хэвийн
явуулах арга хэмжээнд зарцуулах-А4

Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд:
а. Тусгай хэрэгцээт иргэдийн чиглэлийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж
худалдаж авахад туслах-В1
б. Тусгай хэрэгцээт хүүхдийн гадаадад эмчлүүлэх зардлыг дэмжих-В2
в. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан кабинет
байгуулахад зориулсан зардал-В3

Боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд:
а. Тус дэм тэтгэлэг-С1
б. Тус дэм үдийн цай хөтөлбөр-С2
в. Сургалтын төлбөрийн дэмжлэг-С3
г. Гадаадад суралцах оюутны замын зардалд дэмжлэг үзүүлэх-С4
д. Эмч сувилагчийн чадавхжуулах сургалтын зардлыг дэмжих-С5
е. Хөдөлгөөн засалч мэргэжлээр суралцаж буй оюутныг дэмжих зардал-С6
ё. Сэтгэл зүйч бэлтгэх мэргэжилтэн бэлтгэх-С7

Нийгэм хамгааллын дэмжих ажлын хүрээнд:
а. Сэтгэл зүйн зөвөлгөө өгөх үйлчилгээний зардал-D1
б. Хөгжлийн бэрхшээлтэй хүний төв байгуулах зардал-D2
в. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүчирхийлэлийн эсрэг үйл ажиллагааны зардал-D3
Бэлэг, эд бараа өгөх дэмжлэг-Е0
 

Хандив цуглуулах үйл ажиллагаа нь зорилтот бүлэгт чиглэсэн, зорилтот үйл ажиллагааг дэмжсэн цаг үеэ олсон хэрэгцээтэй үйлчилгээ үзүүлдэг байх ёстой. Энэ нь тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц тусламж үйлчилгээг бий болгоход чиглэгдсэн байх хэрэгтэй. Хандив цуглуулах үйл ажиллагааны хандив нь сайн дурынх байдаг бөгөөд холбооны гишүүд, иргэд, ААН, гадаад дотоодын хүмүүнлэгийн байгууллагууд, гадаад улсын болоод төрийн байгууллагын  хандив тусламж байна. Хандив цуглуулах үйл ажиллагаа явуулахдаа тусгай хэрэгцээт иргэдийн эрх ашгийг хөндөж болохгүй.

Хандив цуглуулах үйл ажиллагаануудад дараах хэлбэрүүдийг зөвшөөрдөггүй:

Татвар ноогддог үйл ажиллагаанууд
Цалин буюу төлбөртэй үйл ажиллагаанууд
Хандив цуглуулах үйл ажиллагааны үеэр найрал хөгжим, урлагийн тоглолт эсвэл бусад үзвэр үйлчилгээнд Тус дэм холбоо төлбөр төлөхөөр бол
Арилжааны бараа, бүтээгдэхүүн, түүний дотор нөөцөлдөг хүнсний зүйлүүдийг борлуулах.
Сугалаа зэрэг хонжворт тоглоомууд
Дээрх заавруудыг баримтлахгүй онцгой тохиолдлыг Тус дэм холбооны удирдах зөвлөл батална.

Үйл ажиллагааг санхүүжүүлэх

Тус дэм холбооны үйл ажиллагааны зардал нь тухайн жилийн төсөвт багтаж, холбооны санхүүгийн журамтай нийцэж байх ёстой.

Ингэхдээ дараах зарчмуудыг баримтална.

Санхүүжилт ил тод байх бөгөөд сар бүр эсвэл онцгой тохиолдолд санхүүжилтыг өдөр бүр нээлттэй тайлагнана.
Санхүүжилтыг хандивласан чиглэлээс гадна ашиглаж болохгүй бөгөөд онцгой тохиолдолд ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэнэ.
Санхүүжүүлэх үйл ажиллагаа нь энгийн бөгөөд бага зардалтай байж болох бөгөөд илүү гарсан санхүүжилтыг тухайн чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд ашиглаж болно..
Санхүүжүүлэх үйл ажиллагааны зардлыг зарцуулахаас өмнө Төлөөлөн удирдах зөвлөл баталсан байх ёстой.
Хандивын санхүүжилтээс бүх үйл ажиллагааны хөтөлбөрүүд болон материалын үнийг төлнө.
Тусгай хэрэгцээт иргэд үйл ажиллагаанд оролцсоныхоо төлөө хураамж төлөх ёсгүй.
Тусгай хэрэгцээт иргэд материал, эд юмс өгөх, түрээс болон орох эрхийн хураамж, хол газар аялах тээврийн зардлыг төлөх ёсгүй.
Тусгай хэрэгцээт иргэд үйл ажиллагаанууд орж болох бөгөөд энэ нь тэдэнд төвөг учруулах ёсгүй.
Тусгай хэрэгцээт иргэд холбоонд санал оруулж санхүүжилт авч болно.ТУЗ батлана.
Дээр дурдсан үйл ажиллагааны санхүүжилтын бодлогыг доор жагсаасан онцгой тохиолдолд баримтлахгүй байж болно. Тус дэм холбооноос дараах үйл ажиллагаануудын зардлыг төлөхөд холбооны төсөв хүрэлцэхгүй байвал зардлыг бүгдийг нь буюу зарим хэсгийг нь төлөхийг дэмжигчид, оролцогчдоос хүсч болно:

Тусгай хэрэгцээт хүүхдийн аялал үүнтэй төстэй үйл ажиллагаа.
Хандивлагч, дэмжигчдын захиалгат үйл ажиллагаа эсвэл үүнтэй төстэй үйл ажиллагаа.
Төрийн байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагаа
Үйл ажиллагааны нэмэлт хэлбэрүүд нь:
а. Тусгай иргэдтэй холбоотой нэмэлт үйл ажиллагаануудыг төрийн байгууллага, төрийн бус байгууллага ивээн тэтгэж болно. Ийм үйл ажиллагаануудад Сургалт залуучуудын тусгай хөтөлбөр, тэмдэглэлт ойн арга хэмжээ, тодорхой хугацаанд болдог төрийн байгууллагын томоохон үйл явдлууд орно.
б. Шинээр санаачилсан нэмэлт үйл ажиллагаа бол,
в. Зардал нь их биш бол,
г. Үйл ажиллагааг хандив олох зорилгоор зохион байгуулаагүй бол
д. Хувиасаа мөнгө төлөх боломжгүй хүмүүст туслахын тулд төсвийн мөнгийг ашиглаж болно.

Хэрэв төсөв хүрэлцэхгүй бол хандив цуглуулах үйл ажиллагааг жил бүр зохиож байх зөвшөөрлийг дэмжигч байгууллагад олгож болно. Холбооны төсвөөс эсвэл хандив цуглуулах үйл ажиллагаагаар худалдаж авсан тоног төхөөрөмж, материал хэрэгслийг зөвхөн холбооны зорилгоор ашиглана. Тэдгээр зүйлсийг хүмүүс, гэр бүлүүд хувийн зорилгоор ашиглаж болохгүй.Хувь хүмүүст зориулан дүрэмт хувцас худалдаж авахад Холбооны мөнгийг ашиглаж болохгүй.