Гүйцэтгэх захирлын мэндчилгээ



Эрхэм Таныг Тус дэм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих холбооны  цахим хуудсанд зочилж байгаад талархал илэрхийлье.

“Тус дэм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих холбоо” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллагууд, иргэдийн оролцоог нэгтгэн зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэгш боловсрол олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчдыг ажлын байраар хангах, төр, хувийн хэвшил, иргэд, ивээн тэтгэгчдийн олгох дэмжлэгийг хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан ашгийн бус төрийн бус байгууллага юм.

“Тус дэм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих холбоо” нь үйл ажиллагаандаа байнга шинэлэг шийдлийг хэрэглэж,  хөгжлийн бэрхшээлтэй хүний ардчилал, эрх, эрх чөлөөг дээдлэн, хууль тогтоомжийн хүрээнд нийгмийн тэгш эрх, хүртээмжтэй байдлыг хангаж, хандив тусламжыг эзэнд хүргэх, байгууллагын үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхөд манай цахим хуудас чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Та манай цахим хуудаснаас Тус дэм Холбооны эрхэм зорилго, тусгай хэрэгцээт хүний нийгмийн эрх тэгш оролцоо, амьдралын чанарыг сайжруулах бодлого, эрх зүйн зохицуулалт, хандив тусламжыг хэрэгтэй цагт хэрэгтэй хүнд хэрхэн хүргэхийг болон манай  байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаархи бүхий л мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болохыг тэмдэглэж байна.

Манай байгууллагын цахим хуудсанд зочилсон Танд талархал илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Тус дэм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих холбооны хамт олны халуун мэндчилгээг дэвшүүлье.

ТУС ДЭМ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО