Тус дэм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих холбоо (НҮТББ)



БИД ХЭН БЭ?
Тус дэм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих холбоо (НҮТББ) нь Монгол улсын  хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон жирийн иргэдийн төлөөлөл хамтарсан ашгийн бус байгууллага юм. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн интеграцчлалын хүртээмж хүртэл  нийгмийн  бүхий л салбарт оролцох боломжтой шударга нийгмийг бий болгохын төлөө ажилладаг.

БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
Бидний дуу хоолой: Бид Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй 111000 гаруй иргэд, тэдний асран хамгаалагчид болон тэдэнд үйлчилгээ үзүүлдэг нийгмийн үйлчилгээний бусад байгууллагуудын хэрэгцээг сонсож, тэдний хэрэгцээг үндэсний түвшинд төлөөлөхийг зоридог. Бид хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүст үг хэлэх, тэдний дуу хоолойг сонсох платформоор хангадаг бөгөөд өөрсдийнхөө төлөө ярих чадваргүй бүх хүмүүсийг төлөөлдөг.

БИД ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ?
Бид төр, хувийн хэвшлийн байгууллага болон төрийн байгууллагуудын шийдвэр гаргагчидтай хамтран ажиллах замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд дуу хоолойгоо хүргэхэд тусалдаг бөгөөд ингэснээр бид дуу хоолой, нөлөөлөлөө үндэсний хэмжээнд хүргэхийг хичээдэг. Мөн бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон олон нийтэд зориулсан сургалт, дэмжих төсөл хөтөлбөрүүд явуулж түүгээрээ дамжуулан хүртээмжтэй, эрх тэгш нийгмийг бий болгохын төлөө хамтран ажиллана.

БИДНИЙ ЗОРИЛГО

  • УРАМ ЗОРИГ ӨГӨХ
    Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст боловсрол, тээврийн хэрэгсэл, цалинтай ажил эрхлэлт, олон нийтийн үйл ажиллагаанд хамрагдах замаар бие даан амьдрах боломжийг олгохын тулд тэдний тусгай хэрэгцээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, эрх тэгш боломж бий болгох нөхцөлийг өөртөө бүрдүүлэхэд урам зориг өгөх.
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    Төр,олон нийтийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд идэвхтэй оролцоход саад болж буй саад бэрхшээлд хяналт үнэлгээ өгч, эдгээр саад бэрхшээлийг даван туулахын тулд бидэнтэй хамтран ажиллахыг уриалж, хөгжлийн бэрхшээлийн талаар бүтээлч ажлууд өрнүүлнэ.
  • СУДАЛГАА
    Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг гол асуудлуудыг ойлгох, боломжит шийдлүүдийг дэмжих судалгаа, шилдэг туршлагын жишээг хуваалцана. Хөгжлийн бэрхшээлийн олдмол хэлбэрийг багасгах олон улсын хурал, хэлэлцүүлэг байнга хийх
  • МЭДЛЭГ
    Төрөлхийн болон олдмол бүх төрлийн хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн мэдлэгийг төлөвшүүлэх, таниулах, Хөгжлийн бэршээлтэй иргэдэд боловсролын эрх тэгш мэдлэг, цаашид дэвшин суралцах, ажлын байрны сургалт, хөгжүүлэлтийг байнга хийх